Monday, May 23, 2011

Азийн vхлийн аюул дагуулж болзошгvй таван хvнс


Дараах нийтлэл дэх vхлийн аюултай хоол хvнсийг хазаж зvрхлэх зориг танд бий юу? Дэлхийн єєр хоорондоо ялгаатай соёлууд нь єєр єєрийн гэх євєрмєц зан заншилтай байдаг. Тvvнчлэн соёлын ялгаатай улс орон, vндэстэн ястан бvрд хоол хvнсийг бэлтгэх тус тусын арга барил, мэдрэмж шингэсэн байдаг. Гэхдээ Ази тивийнхний зарим нэгэн хоол хvнс нь vнэхээр туйлын эрэлхэг зоригтой, vхлээс айхыг мэддэггvй хvмvvс л идэж зvрхлэх тийм хоолнууд байдаг ажээ.


Магадгvй та Азийн аль нэг улс орноор зочлох болвол тус орны хоол хvнсийг идэж л таараа. Харин гэхдээ єєрийнхєє эрvvл мэндэд аюул учруулах нєхцєл байдал битгий vvсээсэй гэж хvсч байгаа бол дараах мэдээлэлтэй анхааралтай танилцахыг урья. Энд байгаа хоолнууд нь vхлийн аюул дагуулж болзошгvй тул захиалахаасаа ємнє тэдгээр хоолнуудыг таньдаг болсон байх нь дээр бизээ.

1. Durian жимс
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Durian бол Ази даяар жин болон хэмжээгээрээ жимсний хаан хэмээн алдаршсан жимс. Энэ жимс нь 3 кг хvртэл жинтэй, 30 см урттай, 15 см-ийн єргєнтэй байх нь бий. Duran жимс нь гимнастикын оймс, хатуу бяслаг, ялзарсан сонгино гэх мэттэй зvйрлэм содон vнэртэй. Тиймээс Азид энэ жимсийг олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдыг авч явахыг хориглодог. Энэ жимсний vхэл дагуулдаг нєхцєл нь durian-ыг идэж байхдаа эсвэл дараа нь архины тєрлийн ундаа хэрэглэх бєгєєд ингэсэн тохиолдолд vхлийн аюул авчирдаг нь батлагдсан юм.


2. Сармагчингийн тархи
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Хятадын энэ нарийн хоол нь таны ходоод гэдсэнд vйлчлээд зогсохгvй таны эрvvл мэндэд аюул учруулж мэдэх юм. Сармагчингийн тархи идэх юм бол та vхрийн галзуу євчинтэй тєстэй эмгэгт нэрвэгдэж болзошгvй.


3. Тайландын сарьсан багваахайтай шєл (Хятадын шарсан харх)
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Эдгээр хоолнуудын тухайд та захиалахаасаа ємнє хэрхэн бэлтгэдгийг нь сайтар асуух хэрэгтэй. Сарьсан багваахай болон хархны биенд хvний биед хvчтэй євчлєл vvсгэгч шимэгчvvд мєн євчин vvсгэгч жижиг организмууд байдаг байна.

4. Cassava (Yuca)
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Cassava хэмээх халуун орны ойд ургадаг нэгэн зvйл ургамал нь таныг хєдлєх чадваргvй болгох, зарим тохиолдолд єєрт нь агуулагдах цианидын хорноос шалтгаалан vхэх аюулд хvргэж чаддаг байна. Хэрвээ vvнийг буруугаар чанаж боловсруулах юм бол цианидынхаа тодорхой хэсгийг хадгалан vлддэг байна.


5. Fugu загас
[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото


[ XopoM.com ] фото

Fugu загасыг зєвхєн Японы тогооч нар л хор нєлєєгvйгээр бэлтгэж чаддаг. Энэ загасны элэг нь хvнийг vхvvлж чадах маш хvчтэй хор юм. Fugu загасыг зєв бэлтгэж чадвал идэхэд ямар нэгэн хор нєлєєгvй, гэвч бэлтгэх горим алдагдсан fugu загасыг идвэл маш их євдєж, шаналж тарчилж vхдэг ажээ. Хэрвээ хортой fugu загас идсэн бол эхлээд мэдээ алдаж, дараа нь маш ихээр євдєж, эцэст нь таны булчингууд хєдлєх чадваргvй болоод амьсгал боогдож vхэх болно.

No comments:

Post a Comment