Monday, May 23, 2011

“Гоодаль” сэтгvvлийн гэрэл зургийн vзэсгэлэн

Гэрэл зураг бидний дотор хүнийг, жинхэнэ үнэнийг нээж, амьдралын мартагдашгүй хормыг мөнхөлж, гэрэл зурагчны дотоод сэтгэлийн илэрхийлэл болдгоороо гайхамшигтай урлаг билээ.

 

“Гоодаль” сэтгүүл Цагаан дариум галерейд нээсэн хөрөг болон фэшн гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ сэтгүүлийн хамт олныхоо хөдөлмөр бүтээлийг дэлгээд зогсохгүй монголын гэрэл зургийн ертөнцийн нэгэн шинэ өнгийг түгээж байна. Тус үзэсгэлэнд “Гоодаль” сэтгүүлтэй хамтран ажилладаг болон сэтгүүлийн гэрэл зурагчдын нийт 70 орчим бүтээл дэлгэгдсэн бөгөөд энэ сарын 11-ний өдрийг хүртэл тавигдах үзэсгэлэнг сонирхохоор ирсэн үзэгчдэд тасалбартай хамт Гоодаль сэтгүүлийг бэлэглэж байна. Үзэсгэлэнг дэлгэхэд АПУ ХК, Ivy ресторан болон Скайтел ХХК “OPEN” үйлчилгээгээрээ  хамтран ажиллалаа.

No comments:

Post a Comment