Monday, May 23, 2011

инээмсгэлэл



 Бүсгүйн инээмсгэлэл 





Бүсгүй минь чи толинд харахдаа инээмсгэлэж байгаараа
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж байгаараа
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажих гэж зат хөндлөн хэвтэнэ
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Тэмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрэн байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зуураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг учраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэнхэр хөх тэнгэр минь алгаслалгүй
Нар сар хүртэл чиний төлөө хөөрөн нисдэг билээ
                                  
                                                
           
   
                                                                                                   Бүсгүй минь чи инээмсгэлэж яваарай 
 

No comments:

Post a Comment